“Х-ТҮЦ” продакшны дараагийн кино “Солиот эх”

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

“Х-ТҮЦ” продакшны дараагийн кино “Солиот эх”

Хүн хордоож алах дөхсөн эмнэлэг, хүүхдүүд мансуурч байгаад дэлбэрэлт болсон зочид буудал, нохойн махаар зоогоо бэлтгэдэг цайны газар, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн зардаг нь тогтоогдсон дэлгүүрээр та үйлчлүүлэх үү?

Хошин урлагийн ууган хамтлаг болох “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчид ээлжит дэлгэцийн уран бүтээлдээ оржээ.

Тэд энэ удаа “Солиот эх” хэмээх драмын уран сайхны киног үзэгчдэд хүргэх гэнэ. Тус продакшныхан өнгөрсөн зун Архангай аймагт киноныхоо зураг авалтыг хийсэн байна. Дашрамд сонирхуулахад дээрх уран бүтээлд тоглох гол дүрийн эрэгтэй хүүхдийн сонгон шалгаруулалтыг өнгөрөгч долдугаар сард зарлаж, жүжигчин И.Одончимэгтэй адилхан байх шаардлагыг тавьсан гэнэ.

Хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчид өмнө нь  “Болсон явдал”, “Миний хөрш чөтгөр” хэмээх инээдмийн уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгож байсан юм.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж