Жил бүрийн аравдугаар сарын 1-ээс өмнө ирэх оны улсын нэгдсэн төсвийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлэх хуулийн заалттай.
Энэ жил аравдугаар сарын 1-н амралтын өдөр таарсан тул Засгийн газар хуулийн хугацаанд багтаж, өнөөдөр 15.00 цагт 2018 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барихаар болжээ.
Төсвийн төсөлд 280 мянга орчим ахмадын тэтгэвэр нэмэх, цалинтай ээж хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.
Т.ДАВААНЯМ