Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлсэн үер Австралийн зүүн өмнөд Вирториа мужийн 72 хотыг дайрсан байна гэж Herald Sun сонинд бичжээ.
Нийт 4300 хүн амьдардаг 1700 байр байшин хагас болон бүтэн усанд автсан байв. Нэг хүн гамшгаар амиа алдсан гэж Bloomberg тэмдэглэхдээ үерийн оргил үе нь энэ амралтын өдрүүдэд байна гэжээ.
Herald Sun сонинд өгүүлснээр Коу-Суомп (Kow Swamp) ба Димбула (Dimboola) хотын иргэдэд нүүлгэнэ гэж эрх баригчид анхааруулжээ. Керанг хотын 1500 орчим байшин усанд автах аюулын ирмэгт ирсэн гэнэ. Хотын ойролцоох усан сангийн далан сэтрэх аюултай болжээ.
Энэ мужид тасраагүй орж байгаа бороо үерийн шалтгаан болсон байна. Дээр нь далайн түрлэг ер бусын хүчтэй байгаа гэнэ. Викториа мужаас өмнө Квинсленд муж үерт дайрагдсан юм. Тэнд 20 мянган байр байшин усанд автсан ба 23 орчим хүн амиа алджээ.
Эрх баригчдын тооцоогоор гамшгийн хохирол 20 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд төсвийн зарлага ихсэх учир Засгийн газар тусгай нэмэлт татвар тогтоох санал гаргасан нь одоо эвслийн дотор их маргаан үүсгээд байна.