“Яг түүн шиг” шоуны хоёр дахь улирлын оролцогчид Солонгос улсыг зорьж, тоглолт хийх болжээ. Шоуны оролцогчид шилдэг тоглолтуудаа толилуулах бөгөөд мэргэжлийн нүүр хувиргалтыг хийхгүй ажээ.
Үзэгчдийг байлдан дагуулсан уг шоуны хоёрдугаар улиралд “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, дуучин А.Хишигдалай, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, БНСУ-д уран бүтээлээ туурвидаг дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч Алимаа буюу Ами нар оролцсон билээ.
Авьяаслаг уран бүтээлчид Солонгосын Сөүл, Чонжү, Пусан, Инчон, Сувон зэрэг хотуудад ирэх сарын 3-7-ны өдрүүдэд ажиллаж, амьдарч буй монголчуудтайгаа уулзах нь ээ.
А.Сүрэн