Өмнөд Солонгосын хөлгийг дээрэмчдээс чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2011.01.22-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын хөлгийг дээрэмчдээс чөлөөлөв

Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн тусгай ангийнхан энэ сарын 21-ний өдөр Сомалийн далайн дээрэмчдийн эзэлсэн нефть зөөгч "Самхо Жуэлри" (Samho Jewelry) онгоцыг чөлөөлөх ажиллагааг явуулжээ. Нэрээ нууцалсан цэргийн эх сурвалж "Ренхап" агентлагад мэдээлэхдээ ажиллагаа нууц хийгдсэн ба энэ үеэр дээрэмчдээс найман хүнийг устгажээ. Онгоцны багийн нэг гишүүн гэдсэндээ шарх авсан боловч амь насанд нь аюулгүй гэнэ. The Korea Times сонинд өгүүлснээр онгоцны багт найман солонгос, хоёр индонез, 11 бирм хүн байжээ.

"Самхо Жуэлри" хөлөг Мальтийн тугийн дор явдаг ба Өмнөд Солонгосын Samho Shipping компанийнх бөгөөд энэ сарын 15-нд Сомалийн эргээс 1300 км-ийн зайд дээрэмчдэд барьцаалагдсан байв. Хэрэг болсон газарт "Чхве Йон" (Choi Young) гэдэг эсминец онгоцыг илгээсэн ба мягмар гаригт цэргийнхэн ба дээрэмчдийн хооронд анхны буудалцаан гарсан байна. Тэр үеэр хэдэн дээрэмчид алагдсан ба үлдсэн хэсэг нь хөлөгийг орхин тэр хавьд Монголын далбаан дор явсан онгоцны зүг хөдөлсөн байв. Дараа нь тэнд Оманы цэргийн хөлөг онгоц ирэн тусгай ажиллагааны төгсгөлийн шатанд нь оролцжээ.

Samho Shipping компани 2010 онд нефть зөөгч "Само Дрим" (Samho Dream) танкер онгоцоо далайн дээрэмчдэд алдан есөн сарын дараа есөн сая ам.доллар дээрэмчдэд төлөн суллуулж байжээ.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж