“Цахим эрүүл мэнд” төслийн багийнхантай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

“Цахим эрүүл мэнд” төслийн багийнхантай уулзлаа

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан дээр Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяр МАН-ын гишүүдэд 20 мянган төгрөг гаргаж харуулаад “Энэ юу вэ” гэсэн асуултын хариуг “нэхлээ”.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслийн багийн ахлагч Апарнаа Соманатан, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Г.Пагма, Цахим эрүүл мэндийн олон улсын зөвлөх Димитриос Калогеропоулос, энтэрпрайз архитектурын олон улсын зөвлөх Янек Мецалик, Цахим эрүүл мэнд төслийн зохицуулагч С.Энхболд нартай уулзлаа. “Цахим эрүүл мэнд төсөл” нь эрүүл мэндийн мэдээллийн ашиглалт, хэрэглээ, харилцан уялдаатай байдлыг улам боловсронгуй болгож, цахим шийдлүүдийг хөгжүүлэн, нэвтрүүлснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулах зорилготой.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 2017 оны 6 дугаар сараас хойш хамтран хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, төслийн зохицуулагчийг сонгон шалгаруулж, ажилд оруулсан. Мөн цахим эрүүл мэндийн болон энтерпрайз архитектурын олон улсын зөвлөхүүдийг сонгон шалгаруулж, ажилд нь оруулсан Монгол улсад ирж ажиллаж байна. Мөн төслийн хүрээнд “Мэдээллийн технологийн болон эмнэлгийн тоног төхөөрөмж, програм хангамж, сүлжээ, хүний нөөцийн өнөөгийн байдлын судалгаа”-г 7 аймгийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг, 35 сумын эрүүл мэндийн төв, 7 өрхийн ЭМТ, 2 дүүргийн нэгдсэн эмнэлэг, 3 дахь шатлалын 2 эмнэлэг, 5 эмийн сан зэрэг эрүүл мэндийн байгууллагуудыг хамруулан хийгээд байгаа талаар мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн мэдээллийн үндэсний төвийн барилгын асуудал болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг компьютерээр хангах асуудлаар санал солилцож, цаашид “Цахим эрүүл мэнд” төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд талууд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ЭМЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж