Жинхэнэ анплаггед тоглолт

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

Жинхэнэ анплаггед тоглолт

Энэ асуудлаар нэр бүхий гишүүдийг АТГ-д шалгуулахаар өгчээ.

-Монголын эстрад урлагийн алтан үеийнхэн анплаггед /unplugged/  тоглолт гэж ямар байдгийг жишээ болохуйцаар харуулсан юм.  Үзэгчдийнхээ сэтгэлийг баясгаж, дотно харилцаж, хамтран дуулж  кайф авч тоглолтоо хөглөдөг алтан үеийнхний барилыг залуу дуучдад суулгахсан-

Зууны манлай “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бөмбөрчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Цолмонд зориулсан хандивын тоглолт өчигдөр /2017.09.28/ Соёлын төв өргөөнд боллоо.

Урлагийн тайзнаа 40 жил тасралтгүй бөмбөр тоглосон уран бүтээлч Б.Цолмонд сэтгэлийн хандив өргөхийн зэрэгцээ урлагийн одод нэг дор цугласан тоглолт үзэж баясах гэсэн үзэгчид  Соёлын төв өргөөг дүүргэсэн юм. Тоглолтыг гитарчин Д.Өлзий-Орших /Өөжгий /, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү нар санаачлан зохион байгуулжээ.  

Тоглолтод оролцохоор  зарласан уран бүтээлчдээс “Харанга”, “Хурд”,  “Люмино” хамтлагийнхан,   Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа нар гадаадад  /БНХАУ,  Австрали улсад / тоглолттой учир ирж амжсангүй.

Монголын рок  поп, хип хопын уран бүтээлчдийн хувьд  энэ намрын анхны тоглолт нь “All for one” нэртэй  хандивын тоглолт байв. Ахмад дунд насныхны  хувьд залуу насаа дурстал дуулсан тоглолтын уур амьсгал ямар ч дуучин, хамтлагийн бие даасан тоглолтоос дутахааргүй халуун дулаан байсныг тодотгоё. 

“Чингис хаан”, “Хөх тэнгэр”, “Өргөө”, “Соёл-Эрдэнэ”, “Камертон”, “Никитон”, “Нисванис”-ийг сонсож өссөн залуу үеийнхэн ч тоглолт үзэхээр өнгө нэмэн цугласан байлаа.  Хэн нэгэн хувь дуучин болоод хамтлагуудын хувьд тоглолтынхоо өнгө будаг, тайз засалт, хувцаслалт, үс зүсэндээ хэтэрхий анхаараад үзэгчидтэйгээ ойртож, дотно харилцах, тэднийг хөгжөөх, сэтгэлийг нь цэнгүүлэх гол үүргээ  умартдаг тал бий. Харин энэ удаагийн тоглолт хандивынх гэдэг утгаараа чимэг гоёлоос илүүтэй хэмнэлтийг чухалчилсан  гэдгийг хөтлөгч Г.Ганхүү тодотгосон юм.

Монгол Улсын Гавьяат жүжигчин, НҮБ-ын элч дуучин  Т.Ариунаа, поп дива С.Наран, залуу дуучин Ука, “Sweetymotion” хамтлагийн дуучин  Э.Ганболор нарын цоглог бүсгүйчүүд “All for one” тоглолтод гэрэл нэмж байлаа. Монголын эстрад урлагийн алтан үеийнхэн анплаггед /unplugged/  тоглолт гэж ямар байдгийг жишээ болохуйцаар харуулсан юм.  Жинхэнэ дуучид гэж тэднийг л хэлнэ. Үзэгчдийнхээ сэтгэлийг баясгаж, тэдэнтэйгээ дотно харилцаж, хамтран дуулж гэмээнэ  кайф авч  тоглолтоо хөглөдөг алтан үеийнхний барилыг залуу дуучдад суулгахсан.  

Бөмбөрчин Б.Цолмонд зориулсан хандивын тоглолт, сэтгэл цэнгүүлж итгэл төрүүлсэн сайхан тоглолт боллоо. Хандив цаашид ч үргэлжилж байна.

Уншигч та “Соёл-Эрдэнэ” хамтлагийн  Цоомоодоо туслахыг хүсвэл  Хаан банк 5037534853 данс/хүлээн авагч Сарантуяа/-нд хандиваа илгээж болох нь. Хандивын талаарх тодруулах зүйлээ  99134086 тоот утсаар асуугаарай. Нийт нь нэгийнхээ төлөө байдаг урлагийнхандаа талархая.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж