УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 11.00 цагт ээлжит хуралдаан зарласан. Тус хурал дөнгөж сая эхэллээ.
Бүлгийн хурлаар Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилуулах тухай асуудлыг хэлэлцэх тул нэр дэвшигч тус хуралдаанд оролцож байна.
Бүлгийн хурал дууссаны дараа үргэлжлүүлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
Байнгын хорооны хуралдаан өнөөдөр 12.00 цагт товлогдсон ч бүлгийн хурал оройтож эхэлсэн тул хойшлох төлөвтэй байгаа юм.
Т.Давааням