АНУ, ОХУ саран дээр станц байгуулна

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

АНУ, ОХУ саран дээр станц байгуулна

Залуу насыг нэг ёсондоо амьдралын хамгийн өндөр, хурдан хэмнэл гэж ойлгож болно. Бүр ондоо утгаар ойлгоё.

Дэлхийд дахин дайн гарч болзошгүй тухай яриа ид хүчээ авч байгаа энэ үед ОХУ болон АНУ саран дээр анхны судалгааны станц байгуулахад хамтарч ажиллахаар тохиролцлоо. 

ОХУ-ын Сансрын агентлаг Роскосмос лхагва гаригт АНУ-ын Сансрын судалгааны төв НАСА-тай хамтран сарны гадаргуу дээр болон тойрог замд аялан, даалгавар гүйцэтгэх шинжлэх ухааны судалгааны станц байгуулахад хамтарч ажиллах тухай мэдэгджээ.

ОХУ болон АНУ сансрын эрэл хайгуул, шинжилгээ явуулах олон улсын стандартыг хөгжүүлэхэд хамтарч ажиллаж байна.

Жолоодлоготой сансрын хөлгийн буудал саран дээр байгуулах ажил бол НАСА-гийн 2030 он гэхэд Ангараг гариг руу хүн илгээх өргөн хүрээтэй төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Жолоодлоготой сансрын хөлгийн буудал нь сансарт аялах,саран дээр газардах үүд хаалга болно гэж мэдэгджээ.

Сансрын агентлаг Ангараг гариг руу сансрын нисэгчээ илгээхийг эртнээс зорилго болгож ирсэн.

АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш 2020 он гэхэд сар руу дахин хүн илгээхийг хүсэж байсан бол Барак Обама Ангараг гариг руу аялахад зайлшгүй шаардлагатай технологийг хөгжүүлэхэд анхаарч байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж