Колумб ба Монголын хооронд Орос бичигджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.22-нд нийтлэгдсэн

Колумб ба Монголын хооронд Орос бичигджээ

Төсвийн ил тод байлын дэлхийн чансааны жагсаалтад ОХУ нь Колумб ба Монголын хооронд орсон байна. Үүнийг хоёр жилд нэг удаа гардаг Open Budget Index (OBI) илтгэлээс харж болох ажээ. ОХУ боломжийн 100 онооноос 60-ыг авч Колумб ба Монголын хооронд бичигдсэн байв.

OBI нь төсвийн орлого ба зарлагыг ойлгомжтойгоор Засгийн газар нь тайлбар өгөөгүй гэх “иргэний төсөв” байхгүй хэмээн Оросыг дүгнэсэн байв. Үүний хажуугаар ерөнхийлөгчийн төсвийн илгээлтийг энэ байгууллага өндөр үнэлэсэн ч тэр нь төсөвтэйгөө тэр болгон зохицдоггүй гэжээ.
Нийт 94 орны төсвийн чансааны лидер нь Өмнөд Африк болсон ба 92 оноо авсан байв. Дараа нь 90 оноотой Шинэ Зеланд, адилхан 87 оноотой Их Британи ба Франц бичигдэв.

Орос зүүн Европын орнууд дундаа гайгүй харагдаж байна. Бүсдээ Орос нь өмнөө Польш (64 оноо), Чех ба Украин (хоёулаа 62 оноо) гуравыг оруулсан байлаа. Оросоос Румын (58), Хорват, Словак (57), Болгар (56) ба Серб (54) тус тус хоцорчээ.
Сонирхолтой нь төсвийн ил тод байдлаараа Хятад дөнгөж 13 оноо авсан байв. Хөгжиж буй дэлхийн томоохон эдийн засаг болох Бразили, Энэтхэг хоёр 71 ба 67 оноотойгоор лидерүүд дунд байна.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж