Мона Лиза хөргийн ноорог олджээ

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

Мона Лиза хөргийн ноорог олджээ

Шашны үзэл суртлыг гутаан доромжилж, ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцсэн хэргээр хорих ял сонссон Оросын панк рок хамтлаг “Pussy Riot” хамтлагийн нэг гишүүнийг суллах шийдвэрийг Москвагийн шүүхээс гаргажээ.

Леонардо да Винчигийн алдарт Мона Лиза хөргийн ноорог байж болзошгүй хар зургийг олсон гэж Францын нэгэн урлаг судлаач мэдээлжээ. Нүцгэн бүсгүйн Монна Ванна нэртэй ноорог зураг өөр хэд, хэдэн зургийн хамт хувийн цуглуулгад хадгалагдаж байжээ.

Алдарт зураачийн урлангаас олдсон хар зураг Мона Лизагийн хөргийн ноорог байж магадгүй гэж хөрөг болон ноорог зургийг харьцуулан шинжилсэн судлаачид үзэж байна.

Парис дахь Луврын музейд дээрх шинжилгээг явуулсан судлаачид хар зураг ямар ч байсан Леонардо да Винчигийнх болохыг тогтоосон юм.  Ноорог Францын Конде музей дэх сэргэн мандалтын үеийн уран зургийн цуглуулгад 1862 оноос хойш хадгалаастай байжээ.

Леонардо да Винчи (1452-1519) Италийн сэргэн мандалтын үеийн агуу уран зураачдын нэг байсан бөгөөд түүний Мона Лиза хөрөг нь дэлхийн уран зургийн өв сангийн хамгийн алдартай, үнэ цэнтэй бүтээл юм.

Алдарт зураачийн зурсан Мона Лиза бол Флоренц хотын худалдаачин Франческо дел Жокондогийн эхнэр Лиза Жерардиниг гэдэг билээ.

Луврын музейн уран зургийн шинжээч Бруно Моттин хэлэхдээ ‘Хар зураг маш чанартай  хийгдсэн. Жирийн нэг хуулбар биш гэдэг нь илт. Гарцаа байхгүй тосон зургийн ноорог гэдэг нь харагдаж байна” гэжээ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж