“Хүүхэд бүрт” аппликейшн гаргажээ

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

“Хүүхэд бүрт” аппликейшн гаргажээ

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдээр гишүүдийн асуулт хариулт үргэлжилж байна.

“Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран эцэг эх, сурган хүмүүжүүлэгч болон хүүхдүүдэд зориулсан хүүхэд хүмүүжүүлэх арга, хүүхэд хамгааллын талаарх  мэдээлэл бүхий  ухаалаг утасны “Хүүхэд бүрт” аппликейшныг гаргасан байна. 

Уг аппликейшн нь “Гэр бүл асран хамгаалагч”, “Хүүхэд 6-12”, “Хүүхэд 13-18” гэсэн үндсэн гурван хэсэгтэй юм. Эхний хэсэгт эцэг эх болон багш сурган хүмүүжүүлэгч хүүхэдтэйгээ нас насны онцлогоос нь хамааран хэрхэн харилцах, эерэг хүмүүжлийн арга гэж юу болох талаарх  мэдээллийг багтаажээ. 

Хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон цэстэйн дээр  хүүхдүүд өөрсдийн эрхийг хэрхэн хамгаалах, аюулгүй байдлаа хэрхэн хангах, өөрт болон үе тэнгийнхэндээ тулгарсан бэрхшээлийг хэнтэй холбогдож шийдвэрлэх арга зам, хууль эрхзүйн мэдээ мэдээллийг багтаасан гэнэ.

 Дашрамд сонирхуулахад, тус аппликейшныг IOS болон Android утсандаа үнэ төлбөргүй татаж, ашиглах боломжтой юм.

Д.Цээл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж