
Уулзалтын үеэр 2010 онд Монгол улсыг Олон улсын Атомын энергийн агентлагийн Хорт хавдартай тэмцэх хөтөлбөрийн жишиг орноор сонгосон явдалд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, жишиг орноор сонгогдсоноос хойш тус агентлагаас өгсөн зөвлөмжүүдийг Монгол улсын Эрүүл мэндийн яам шат дараатайгаар хэрэгжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж буйгаа мэдэгдсэн байна. Хатагтай Маззанти Монгол улсын хавдрын дэд бүтцийг сайжруулах, бэхжүүлэх зорилгоор арван жилийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхэд Олон улсын Атомын энергийн агентлаг, Монгол улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ.
С.Отгон