Хятад Хойд Солонгостой түнш хэвээр үү?

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

Хятад Хойд Солонгостой түнш хэвээр үү?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шведийн Вант Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Стокгольм хотын Угсаатны зүйн музейд зочиллоо.

Хятад улс наймдугаар сараас дахин Хойд Солонгосоос нүүрс импортолж эхэлсэн нь Ким Чен Уны Засгийн газартай худалдааны харилцаагаа үргэлжлүүлж байна гэдэг хардлага төрүүлж эхэлжээ.

Бээжин өнгөрсөн хоёрдугаар сард Хойд Солонгосоос импортолдог нүүрсний тээврийг энэ он дуустал бүрмөсөн зогсоосон гэж мэдэгдэж байсан юм. Гэвч Хятадын гаалийн мэдээ өөр үр дүн харуулж байгаа бөгөөд наймдугаар сарын байдлаар Хятад цөмийн зэвсгээр хөөцөлдөж буй хөршөөсөө 1.64 сая тонн нүүрс импортолж, 138 сая ам.долларын худалдаа хийсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Хойд Солонгосын болзошгүй дайны аюулыг зөгнөж буй цөмийн хөтөлбөр, пуужингийн туршилтыг зогсоохын тулд НҮБ-ын гишүүн орнуудаас хамтран ажиллаж, тус улсын эсрэг явуулж буй эдийн засгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалсан.

Нүүрс бол Хойд Солонгосын эдийн засгийн амин сүнс бөгөөд тус улсын хамгийн том нүүрсний импортлогч нь Хятад билээ. Мөн хамгийн том худалдааны түнш нь Хятад.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хойд Солонгосын нүүрсний экспортод хориг тавьсан бол наймдугаар сард бүх экспорт, импортод нь хориг тавьсан.

Бээжин дэх АНУ-ын шинжээч Хятадын наймдугаар сарын нүүрсний импортын дүн тус улс Хойд Солонгостой худалдаагаа зогсоож, Пхеньяны эсрэг хоригийг хэрэгжүүлнэ гэсэн амлалтаасаа буцлаа гэжээ.

Олон улсын эдийн засгийн судалгааны Петерсон институтийн шинжээч Кент Бойдстон хэлэхдээ ‘Хэдийгээр Хятад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зөрчөөгүй боловч хэлсэн амнаасаа олон удаа буцсан. Гаалийн мэдээгээр өнгөрсөн саруудад Хойд Солонгосын нүүрсний импортын хэмжээ тэг зааж байгаа хэрнээ тээвэрлэлт хийж байгаа нь сонирхол татаж байгаа юм” гэсэн байна.

Хятад улс нүүрэн дээрээ ганцаардмал хөрштэйгээ бүх худалдаагаа зогсоож, олон улсын хоригийг дэмжиж буй мэт харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ тус улсын нүүрсний гол худалдан авагч хэвээр буйг гаалийн дүн мэдээ харуулж байна.  Үүнээс болж Бээжин дэх АНУ-ын бизнес эрхлэгчид Хятадыг найдваргүй түнш гэж үзэх болоод байгаа гэнэ.  
 

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн хоёр орон Хятад болон ОХУ-ыг Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд хойрго хандаж, хойш сууж байгааг удаа дараа шүүмжилж, шахалт үзүүлж байгаа юм. 

Гэвч Бээжин дэх Олон улсын бодлогын Карнеги Цинхуа төвийн судлаач Зао Хятадын наймдугаар сарын импортын дүн мэдээ юу ч илэрхийлэхгүй, Хятад улс НҮБ-ын шийдвэрийг зөрчөөгүй гэж үзэж байна.

Зао хэлэхдээ Хятад улс өнгөрсөн наймдугаар сард Хойд Солонгосын импортын нүүрсэнд хориг тавихад асар их хэмжээний нүүрс хил дээр овоорч, олон сар түгжигдсэн гэжээ.

“НҮБ наймдугаар сарын эхээр Хойд Солонгосын нүүрсний экспортыг бүрмөсөн хориглосон цагаас хойш Хятад энэ есдүгээр сар хүртэл хоригийг хэрэгжүүлж ирсэн.

Гэхдээ өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хил дээр овоорсон олон сая тонн нүүрсийг гаалиар оруулах асуудлыг наймдугаар сард шийдсэн” гэж тайлбарласан байна.

Хятадын Гаалийн албаны хэвлэлийн төлөөлөгчөөс наймдугаар сарын импортын дүн мэдээний талаар тодруулахад Хятад улс Хойд Солонгосын импортын нүүрс болон бусад бүтээгдэхүүнд хориг тавьсан НҮБ-ын шийдвэрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэж мэдэгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж