Картны хэрэглээ ба IQ шалгасан пин кодууд

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

Картны хэрэглээ ба IQ шалгасан пин кодууд

Мааньт дахь хорих 415 дугаар ангид ял эдэлж байсан дөрвөн хоригдол өчигдөр оргосон гурван ялныг баривчлаад байсан.

Яг одоо таны хэтэвчинд хэдэн карт байна вэ, хар даа. Багадаа л 4-5 байгаа даа. 3-4 банкны кредит, виза карт, томоохон сүлжээ дэлгүүрүүдийн хөнгөлөлтийн карт, дээр нь ажлын газрын, иргэний үнэмлэхийг нэмчихээр хэтэвч мөнгөөр бус карт хэмээх жижигхэн пластикаар дүүрдэг болжээ. Мөнгөгүй хэр нь халаас цүндгэр явахад сэтгэлд өег ч олон картны пин кодыг цээжлэх гэж Ай Кү (IQ) шалгасан ажил бий.

Төрөл бүрийн картны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Хэрэглээ өсөхийн хэрээр карт улам боловсронгуй болж, карт эзэмшигчдийн тоо хүн амынхаа тооноос давжээ. Карт анх гарах үед хэрэглэж дадаагүйгээс элдэв бэрхшээл учирдаг байлаа. Хэдхэн жилийн өмнө найз маань банкны картныхаа пин кодыг төрсөн сар, өдрөөрөө хадгалчихаад хэвтэвчээ суйлуулаад хамаг бичиг баримт, мөнгөө тэр чигт нь алдчихаж байж билээ. Мөн цалингаа шалгах гэж байгаад зарлагыг нь андуурч дараад араасаа зогсож байсан хүнийг гэнэт баяжуулсан түүх ч бий.Одоо тийм гэнэн хүн үгүй болсон. Харин картныхаа пин кодыг буруу хийж, картаа залгиулах бол түгээмэл үзэгдэл. “Мартаж төөрөхгүй амар” гээд бүх картандаа ижил пин код хийчихээд буруудсан хүн  бий. Эрсдлийг тооцвол ижил пин код хамгийн найдваргүй арга гэж IT-гийн мэдлэгтнүүд зөвлөж байна.
 

Виза, кредит, мастер гээд төрөл бүрийн карт,
тэдгээрийн нууц код дунд төөрч ядаж байхад
фэйсбүүк, твиттерт нэвтрэх код нэрмээс болохыг яана

Виза, кредит, мастер гээд төрөл бүрийн карт, тэдгээрийн нууц код дунд төөрч ядаж байхад фэйсбүүк, твиттерт нэвтрэх код нэрмээс болохыг яана. Тоо, үсэг холилдсон пин кодтой болгох нь олон нийтийн сүлжээн дэх өөрийн орон зайгаа элдэв халдлагаас хамгаалахад тустай гэсэн “мэргэн ард”-ын сургаалыг дагаад эрээн мяраан пин код зохиодог жишиг тогтоод удаж байна. Ядаж байхад наймаас дээш оронтой байж цахим орчны шаардлагыг хангана. Надаас өөр хэн ч мэдэхгүй пин олно гэдэг амаргүй. Олж зохиогоод түүнийгээ марталгүй цээжилнэ гэдэг чинь авьяас, Ай Кү хоёрыг зэрэг шаардана.

Техник, технологи сар жилээр бус өдөр, цагаар өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа өдгөө цагт олон төрлийн картыг нэгтгэж, нэг ширхэг картаар, эс бөгөөд ердөө иргэний үнэмлэх байхад бусад бүх асуудлыг зохицуулдаг шинэлэг шийдэл удахгүй гарах биз. Тийм цаг иртэл цөмөөрөө Ай Кү-дээ найдаад л явах нь. Төлбөрийн карт хэмээх жижигхэн пластикийг авч явахад авсаархан, хэрэглэхэд хялбар, цаг хугацаа хэмнэх давуу талтай. Мөн бэлэн мөнгө авч явахад эрсдэлтэй төдийгүй илүү амархан зарлагаддаг байна. Өлгөцийнхөө төгсгөлд уншигч таны мэдлэгт дусал нэмэх үүднээс Голомт банкны мэргэжилтнүүдийн бэлтгэсэн сонирхолтой мэдээллээс хүргэе.

Картыг “Виза” хэмээн нэрлэдэгийн учир
 

Олон улсад танигдсан картын цөөн тооны брэнд байдаг ажээ. Эдгээрийн хамгийн том нь Виза юм. Виза компани нь АНУ-ын Калифорни мужид төвтэй үндэстэн дамнасан санхүүгийн корпораци гэнэ. 1958 онд Bank of America анх Bank Americard нэртэй кредит картын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бол 1970 онд уг картыг гаргагч банкууд хамтран National BankAmericard компанийг байгуулж өрх тусгаарласан байна.

Өдгөө Виза картын төлбөр тооцоог боловсруулах систeм нь сeкундэд 10,000 гаруй картын гүйлгээг боловсруулах хүчин чадвартай, 160 гаруй орны валютаар гүйлгээ хийх боломжтой. Дэлхий нийтийн хэмжээнд тэрбум гаруй хүн Виза карт эзэмшигч болж, дэлхийн өнцөг булан бүрт байрлах 22 сая гаруй үйлчилгээний цэг, 950 мянга орчим АТМ-ээр үйлчлүүлж байна. Виза картаар 2014 онд дэлхийн хэмжээнд гарсан картын гүйлгээний 58 хувь нь хийгдсэн нь гол өрсөлдөгч Мастеркартаас 32 хувиар илүүрхсэн үзүүлэлт ажээ.

МОНГОЛЧУУДЫН КАРТЫН ХЭРЭГЛЭЭ
 

Голомтбанк 1999 онд Монголд хамгийн анх мастер картыг гаргаж байсан бол виза картыг 2000 онд нэвтрүүлжээ. Монголбанкнаас гаргадаг төлбөрийн системийн тайланд дурдсанаар Монгол Улсад нийт 3,999,595 ширхэг карт байгаагийн 54.5 хувь нь төгрөгийн карт, 36.4 хувь нь Виза, 4.6 хувь нь Мастер, 4.4 хувь нь Union Pay, 0.1 хувь нь Американ экспресс байна. 2015 оны гуравдугаар улиралд монголчууд 1,797,218 ширхэг картыг идэвхтэй ашиглаж байжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 41.5 хувиар өссөн үзүүлэлт аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж