Нийслэл хотын агаар дахь тоосжилт нь агаарыг их хэмжээгээр бохирдуулдаг аж. Стандарт хэмжээнээс хотын төвийн тоосжилт 3-6 дахин, гэр хороололд 7-14 дахин их байгаа гэх судалгаа гарчээ. Үүнийг агаарын чанарын стандартад нийцүүлэхэд агаар дахь тоосжилтыг 95 хувь бууруулах хэрэгтэй юм байна. Мөн гэр хорооллын утааг 80 хувиар бууруулж чадвал агаар дахь тоосжилтын хэмжээ 40-45 хувиар буурах боломжтой гэж үзжээ. Түүнчлэн агаар дахь тоосжилтыг шороон зам, сул шороотой газар, цахилгаан станцуудын үнс нурам зэрэг олон хүчин зүйл бүрдүүлдэг аж.
С.Отгон