Хувьсгалын үеийг харуулсан үзэсгэлэн Третьяковын галерейд нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

Хувьсгалын үеийг харуулсан үзэсгэлэн Третьяковын галерейд нээгдлээ

Энэ улиралд ОХУ-ын хөлбөмбөгийн лигийн “Анжи” багийг дасгалжуулж буй Г.Хиддинк шинэ багтайгаа гайхалтай дасан зохицож буйгаа илэрхийлжээ.

Третьяковын галерейд 1917 оны хувьсгалын үеийн зураачдын үзэсгэлэн нээгдлээ. Энэ үзэсгэлэнд зориулж зураач Казимир Малевичийн гадаадад байсан хоёр зургийг авчирсан байна.

“ХХ зууны урлагийн гайхамшигт бүтээлүүдийг хадгалдаг Третьяковын галерей 1917 оны хувьсгалын 100 жилийн ойг анзаарахгүй байж чадсангүй. Энэ үзэсгэлэн 1917 оны уран бүтээлчдийн мэдрэмж, ертөнцийг үзэх үзлийг харуулах юм. Тэр үеийн уран бүтээлчдийн мэдрэмж ямар өргөн хүрээг хамарсан болохыг харж болно” хэмээн Третьяковын галерейн дарга Зельфира Трегулова үзэсгэлэнгийн нээлт дээр хэллээ.

Энэ үзэсгэлэнд Оросын 36 музейн сан хөмрөгийн бүтээлээс гадна Оросын болон Европын хувийн цуглуулагчдын бүтээлүүд тавигджээ.

Казимир Малевичийн хоёр зурагт ач холбогдол өгч байгаагаа Зельфира Трегулова хэлсэн байна. “Малевичийн хоёр бүтээл анх удаа Орост дэлгэгдэж байна. Нэг зургийг нь Тейтийн галерейгээс, нөгөөхийг Кельн дэх Людвигийн музейгээс авчирсан” хэмээн тэр хэллээ. Мөн Марк Шагалын Помпидугийн галерейгээс авчирсан бүтээлийг бас онцолжээ.

Энэхүү үзэсгэлэнгийн бэлтгэлийг гурван жилийн турш хийжээ.

Третьязовын галерейд үүнээс гадна “Хувьсгалын салхи. 1918-1930 оны уран баримлууд” нэртэй үзэсгэлэн бас нээгдсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж