Энэ оны сүүл гэхэд Антарктидын тэнгисүүдийн газрын зургийг дахин хэвлэж гаргана хэмээн Батлан хамгаалах яамны Мэдээлэл, олон нийттэй харьцах албаны төлөөлөгч мэдэгдлээ.
“2017 оны эцэс гэхэд Антарктид хавийн Содружество, Дэвис, Космонавт, Лакарев, Рисер-Ларсены тэнгисүүдийн навигацын газрын зургийг хэвлэн гаргана” хэмээн уг төлөөлөгч хэлсэн байна.
Энэ жил тэмдэглэж байгаа Навигац, далай судлалын албаны 190 жилийн ойд зориулан ийнхүү газрын зургийг дахин хэвлэж байгаа юм.
2015-2016 онд хийгдсэн судалгаа, хайгуулын ажилд үндэслэн шинэ газрын зургийг хийх юм. Тухайлбал, Оросын Тэнгисийн цэргийн “Адмирал Владимирский” хөлөг онгоцны экспедицийн хийсэн ажлууд байх ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ