Энэ оны эхний найман сарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал нас баралт 2.5 хувиар буурчээ хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова хэлснийг тус яамны хэвлэлийн алба дамжууллаа. Нас баралт 2.5 хувь буурсан гэдэг нь 31.2 мянган хүний амийг аварсан гэсэн үг юм.
Нас баралт ийнхүү буурахад хэд, хэдэн төрлийн өвчний нас баралт буурсан нь нөлөөлжээ. Тухайлбал, сүрьеэгээр нас барагчдын тоо 17.7, амьсгалын замын өвчнөөр нас барагчид 10 хувь, хатгалгааны хүндрэлээр нас барагчид 19.5 хувь буурчээ.
Мөн дээрх хугацаанд нялхсын эндэгдэл 12 хувиар буурсан нь өмнө байгаагүй үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ