Өнгөрөгч баасан гаригт золгүй байдлаар найман хүн амиа алдсаны зургаа нь осгосон бол хоёр нь амиа хорложээ. Шөнөдөөө -30 хэмийн хүйтэн хонож байгаа үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд гудамжинд осгож нас барах тохиолдол нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Түүнчлэн өнгөрсөн хоногт Шуурхай удирдлагын 102 утсанд 1257 дуудлага мэдээлэл ирсний 52 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Үүнээс хулгайн 10, булаалтын нэг, танхайн долоо, зам тээврийн осол аваар 24 бүртгэгдсэн байна.
С.Отгон