НҮБ-ын тогтвортой санхүүжилтийн санаачлагыг дэмжин ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

НҮБ-ын тогтвортой санхүүжилтийн санаачлагыг дэмжин ажиллана

“Америкийн шүтээн” шоуны 2002 оны ялагч Келли Кларксон 14 килограмм жин хаяжээ.

Монголын Хөрөнгийн Бирж нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын дэргэдэх Тогтвортой Хөгжилд Чиглэсэн Хөрөнгийн Биржүүдийн Холбоо (ТХХБХ)-ны гишүүнээр элсэж,  хариуцлагатай хөрөнгө оруулалт, тогтвортой бизнесийн ажиллагааг дэмжин хамтран ажиллахаар боллоо.

Энэхүү холбоонд олон улсын 66 хөрөнгийн бирж гишүүнээр элссэн бөгөөд  НҮБ-ийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх, тогтвортой ирээдүйг бий болгоход хөрөнгийн биржүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дэлхийн бусад хөрөнгийн биржүүдтэй санал солилцон хамтран ажиллах ач холбогдолтой юм.

“Монголын хөрөнгийн бирж нь Монгол улсад тогтвортой санхүүжилт, бүртгэлтэй хувьцаат компаниудын хувьд тогтвортой бизнесийн ажиллагааг дэмжин ажиллах анхдагч институциудын нэг нь байхаар зорьж байгаа бөгөөд дэлхийн тогтвортой хөгжилд дотоодын хөрөнгийн биржийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллахдаа таатай байна” хэмээн МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай хэлснийг тус холбооны цахим хуудсанд онцлон тэмдэглэсэн байна.

Тогтвортой хөгжилд чиглэсэн хөрөнгийн биржүүдийн холбооны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллийг Энд дарж үзнэ үү. 

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж