Ц.Мянганбаяр ирэх сонгуульд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.01.22-нд нийтлэгдсэн

Ц.Мянганбаяр ирэх сонгуульд өрсөлдөнө

“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр ирэх 2012 оны сонгуульд хүч үзэхээр болжээ. Түүний хувьд өнгөрсөн 2009, 2010 онууд хамгийн амаргүй байж, “Анод” банкийг дампууруулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэх төдийгүй Олон овоотын лицензээ хоёр ч банкны зээлийн барьцаанд тавьсан хэрнээ буцааж аваад өөр газарт өгчихсөн гэх мэт олон дуулиан дагуулсан үйл явдалд холбогдоод авсан ч, аавын хаалга таталгүй, эрх чөлөөт иргэний хувиар гадаад руу ч чөлөөтэй явж буй билээ. Дөрвөн жилд тутамд нэг удаа болдог УИХ-ын сонгуульд бизнесийнхэн хүч үзэх болсон нь ердийн жишиг ч гэлээ, Ц.Мянганбаяр шиг банкны хувь заяагаар тоглогчихсон эр нэр дэвшиж байсан явдал бараг үгүй тул, ирэх 2012 оны сонгууль нэлээд эвгүй болох шинжтэй.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж