АНУ-ын спортын хамгийн том сэтгүүл “Sports Illustrated” сэтгүүлийн газраас дэлхийн шилдэг эрүүл чийрэг, тэсвэр хатуужилтай эрэгтэй, эмэгтэй 50 тамирчинг тодруулжээ. Тус шалгаруулалтын 10 дугаар байрт “Лондон-2012” олимпийн наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга чөлөөт бөхийн тамирчин Жордан Барроуз багтжээ. Тамирчдыг шалгаруулахдаа хүч чадал, тэсвэр хатуужилт, тэвчээр, тэсрэлт, уян хатан чанар гээд олон хүчин зүйлийг харгалзан үзсэнээс гадна сүүлийн 12 сарын гүйцэтгэлийн үзүүлэлтийг харж дүгнэсэн байна. Криштиано Роналду (хөлбөмбөг), Леброн Жеймс (сагсан бөмбөг), Рожер Федерер (теннис), Мэт Фрэйзер (кроссфит), Жеймс Харрисон, Одел Бекхэм (хоёул америк хөлбөмбөг), Рассель Уэстбрүүк (сагсан бөмбөн), Вайд Ван Ниекерк (спринт гүйлт), Коннор Макгрегор (холимог тулаан) гэсэн шилдэг тамирчид түүний өмнө бичигджээ.
Эх сурвалж: МЧБХ