Энгийн аргаар зүрхээ хамгаалахыг эмч нар зөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

Энгийн аргаар зүрхээ хамгаалахыг эмч нар зөвлөж байна

Чанга дуугаар “Энэ бол Монгол Улсын Морин хуурын чуулга” гээд гадаадын үзэгчдэд гайхуулмаар байлаа.

“Дэлхийн зүрхний өдөр” маргааш тохионо. Жил бүрийн есдүгээр сарын 29-ний өдрийг “Дэлхийн зүрхний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү  өдрийг тохиолдуулан  Эрүүл мэндийн яам, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хаан банк, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Анагаахын шинжлэх  ухааны  үндэсний их сургууль, Монголын зүрхний холбоо хамтран Сүхбаатарын талбай дээр  эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулж,  иргэдэд нээлттэй зөвлөгөө өгч ажиллах юм.

Монгол Улсын хүн амын гуравны нэг нь зүрх судасны эмгэг өвчнөөр өвдөж нас бардаг гэнэ.  Дөчөөс дээш насныхан ихэвчлэн энэ төрлийн өвчнөөр өвдөх эрсдэлтэй тухай эмч нар мэдээллээ.  Зүрх судасны өвчин нь нийгэм орчны стресс, ядаргаа, хөдөлгөөний дутагдал, таргалалт,буруу хооллолт, хорт зуршил буюу тамхи татах зэргээс  үүсч, өвдөх өвчингүйгээр даамжирдаг  ажээ. Тиймээс чимээгүй тахал гэж нэрлэх нь ч бий.  Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд  амьдралын  энгийн зөв  аргуудыг дадал болгох, харьяа хороо дүүргийнхээ эмнэлэгт даралтаа байнга  хянуулах , жилдээ нэг удаа үзлэг шинжилгээнд  хамрагдаж байхыг  эмч нар зөвлөж байна.

Улсын хэмжээнд зүрх судасны өвчнөөр өвдсөн хүмүүсийг  Улсын гуравдугаар төв эмнэлэг дангаараа хүлээж авдаг тул ачаалал ихтэй байдаг аж.  Маргааш зохиогдох  эрүүл мэндийн өдөрлөгтэй холбоотойгоор  Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороололд байрлах Хаан банкны “Баруун хүрээ”тооцооны төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн даралтыг үнэ төлбөргүй  хэмжиж, зөвлөгөө өгөх юм байна. Мөн албан байгууллага,  аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа зүрх судасны өвчнийг эрт илрүүлэх  үзлэгт оруулах  уриалгыг хүргүүлэх гэнэ. Ингэснээр  монгол хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар, ажлын бүтээмж дээшилж, нас баралтыг бууруулахад дөхөм болно гэж зохион байгуулагчид үзэж байна.

Г.Мөнхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж