“Каннабис” тээвэрлэж явсан залуусыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

“Каннабис” тээвэрлэж явсан залуусыг баривчилжээ

“Каннабис” тээвэрлэж явсан залуусыг баривчилжээ

Мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явсан 18-20 насны таван залууг цагдаа нарт баривчилжээ. Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 19 настай Н, 20 настай Т, 18 настай Н нарын залуус “Тоёото спасио” маркийн автомашинд “Каннабис” гэх мансууруулах төрлийн өвс тээвэрлэж явсан ба Төв аймгийн Баянчандмань сумын постод үүрэг гүйцэтгэж байсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Гантүшиг, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Х.Мөнх-эрдэнэ, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Э.Болдбаатар, Б.Эрдэнэтунгалаг нар тэднийг илрүүлжээ.

Эрүүгийн цагдаагийн албанаас эл үйлдэлд хэрэг үүсгэж, мэдүүлэг авч эхэлснийг албаны эх сурвалж мэдээлэв.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж