“Мөрөн” нисэх буудлын захиргаанаас 09 дүгээр сарын 04-нөөс 10 дугаар сарын 4-нийг хүртэлх хугацаанд “Аюулгүй ажиллагаа-танаас эхэлнэ” нэг сарын аян зохион байгуулж байна.
Нийт ажилтнуудыг хамруулсан аяны хүрээнд гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, гадны биет хаягдлыг зайлуулах “FOD-3” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, нислэгийн зурвас, хамгаалалтын хашаа, үерийн суваг шуудууны эргэн тойрны хог хаягдал, сэг зэм, гадны биетийг цэвэрлэн, ачиж зайлуулжээ. Мөн Нисэх буудлаас Мөрөн сум хүртэлх нислэгийн зурвас дагуух 5 км газраас нийт 4 тн хог хаягдлыг цэвэрлэж зайлуулсан байна.
Аяны хугацаанд ХАБЭА-н бичиг баримтууд, самбар үзүүлэн, анхааруулах, сануулах хориглох плакат, санамжуудыг шинэчлэх, цэгцлэх, зааварчилгаа өгөх эрх бүхий албан тушаалтнуудыг сургалтанд хамруулах, ИНЕГ-ын даргын 570 тоот тушаалын дагуу эрүүл мэндийн хугацаат үзлэгийг зохион байгуулах, ажлын байруудад эрсдэлийн үнэлгээ хийх, нисэх буудлын ажилтнуудын эрх зүйн мэдлэг олгох, сэргээх зорилгоор тэмцээн зохион явуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Эх сурвалж: ИНЕГ