Сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

Сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна

-Монгол Улс бол Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орсон, хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын асуудлыг төрийн бодлогын анхаарлын төвд байлгахыг зорьдог улс юм.

Монгол улсын засгийн газраас батлагдсан “Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын” хэрэгжилтийг хангах, мөн ЭМЯ-наас 2017 оныг НЭМ-ийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн НЭМ талаарх үзэл баримтлал, ойлголтыг нэгдмэл болгох, НЭМ-ийн тусламж үйлчилгээг хүргэх арга замыг боловсронгуй болгох, тусламжийн хэрэгцээг судлах, төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх ажлууд үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд ЭМХТ-ийн үйл ажиллагааны чиг үүргийн дагуу 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын байран дахь тасралтгүй сургалтын нилээд хэсэг нь хүн амын дундах НЭМ-ийн тулгамдсан асуудалтай уялдан нийгмийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, ажлын байрны сургалт явуулах, сургагч багш бэлтгэхэд чиглэгдэж байна.

“Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сургагч багш бэлтгэх сургалт 2 дахь удаагаа 9 сарын 28-30-нд ЭМХТ дээр зохион байгуулагдаж байна.

Уг сургалтад Улаанбаатар хотоос 60, хөдөө орон нутгаас 40 эмч мэргэжилтнүүд хамрагдаж НЭМ-ийн тусламж үйлчилгээний талаарх Монгол улсад баримтаж буй бодлого, эрхзүйн орчны талаар мэдээлэл авах, НЭМ-ийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, тандах судлах арга замд суралцах, хэрэгцээнд тулгуурласан НЭМ-ийн тусламжийг төлөвлөх, хэрэгжүүлэх арга барилтай болох, сургалт сурталчилгаа, судалгааг төлөвлөх, зохион байгуулах чадвар эзэмших зэрэг зүйлд суралцах юм.

Мөн манай улсад НЭМ-ийн тулгамдсан ямар асуудал байгаа талаар хэлэлцэж, нотолгоонд суурилсан үнэлгээ гарган нэгдсэн ойлголттой болох юм.

Сургалтын ЭМХТ, АШУҮИС, НЭМГ хамтран зохион байгуулж байна.

Эх сурвалж: ЭМЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж