Галын найман дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2011.01.22-нд нийтлэгдсэн

Галын найман дуудлага иржээ

Өнгөрсөн хоногт Шуурхай удирдлагын 105 утсанд гал түймрийн найман дуудлага иржээ. Үүнээс  дөрөв нь гэр хороололд гэр, байшингийн дээвэр шатсан гэх дуудлага байсан бол, нэг нь цахилгаан тогоогоо залгаж унтсанаас гэрт байсан нэг иргэн угаартаж, ухаан алдсан  байжээ. Харин гал унтраах анги очихоос өмнө галаа унтраасан хоёр зөрчлийн  дуудлага бүртгэгдсэн байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн иргэн Э дулааны шугаманд унаж, түлэгдсэнийг аварч, эмнэлэгт хүргэжээ.

Хүйтний эрч чангарч, гэр хорооллын айлууд шөнийн цагт нүүрс их хэмжээгээр түлж байгаа нь яндангаас цог унаж гал алдах гол шалтгаан болж байгаа аж. Тиймээс гэр, байшингийн яндандаа хамгаалалт хэрэглэх, цахилгаан хэрэгслээ үргэлж салгаж байхыг ОБЕГ-аас  анхаарууллаа.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж