УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш 12.00 цагт хуралдахаар болжээ.
Уг хуралдаанаар Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэхээр болсон гэх мэдээлэл байна.
МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн, Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилуулах тухай саналаа УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр /2017.09.27/ Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлж, хариуг авсан. Ерөнхийлөгч Х.Баттулга саналыг хүлээн авч байгаагаа мэдэгдсэн билээ.
УИХ-ын намрын чуулганыг ирэх долоо хоногийн даваа гаригт нээнэ. Иймээс чуулганыг нээнгүүт Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэх болж байна.
Г.ХОРОЛ