Шинзо Абэ парламентаа тараалаа

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

Шинзо Абэ парламентаа тараалаа

Америкийн “Black Entertainment Television”-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “BET Awards”-д попын хатан хаан Уитни Хьюстоны дууунууд эгшиглэжээ.

Японы  ерөнхий сайд Шинзо Абэ парламентын доод танхимаа тарааж, ирэх сард ээлжит бус сонгууль явуулахаа  зарлалаа.  Шинзо Абэ өнөөдөр /2017.09.28/ хэвлэлийн хурал дээр сэтгүүлчдэд хэлсэн үгэндээ гурван сар завсарласны эцэст хоёр танхимт парламентаа илүү чадварлаг хүмүүсээр бүрдүүлэхээ амласан байна.

Японы парламент завсарласан гурван сарын хугацаанд түүний танил талаа дэвшүүлсэн тухай хэл ам түр намдсан хэдий ч сөрөг хүчний намууд нэгдсэн билээ. Сөрөг хүчин ээлжит бус сонгууль явуулах шаардлагагүй гэж үзэж байгаа бол Токио хотын дарга  ерөнхий сайд Шинзо Абэгийн эрх баригч намтай ирэх сард ээлжит сонгуульд өрсөлдөхөөр улс төрийн шинэ нам байгуулаад байгаа юм.

Токио хотын дарга өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ “Итгэл найдвар” нэртэй шинэ улс төрийн нам байгуулж, ирэх сард болох ээлжит бус сонгуульд парламентын доод танхимын 475 суудлын төлөө өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. 

Энэ оны эхээр танил талаа дээш татсан гэдэг хэл амнаас болж рейтинг нь доошилсон Шинзо Абэ Хойд Солонгосын пуужин харвасны хариуд хатуу мэдэгдэл хийж, рейтингээ дахин өсгөсөн юм.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж