Тэрбумаар үнэлсэн амралтын газрыг 903 саяар худалджээ

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

Тэрбумаар үнэлсэн амралтын газрыг 903 саяар худалджээ

Chuhal.mn сайтын нэг жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ.

 

“Болор” амралтын газар

УИХ-ын тогтоолоор 2017 онд  төрийн өмчит 10 барилгыг хувьчлахаар шийдсэн ч холбогдох салбар яам, агентлагийн саналыг харгалзан зургаагийнх нь хувьчлалыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-аас хойшлуулжээ. Тэдгээрээс “Архангай АЗЗА” төрийн өмчит компанийн зочид буудлын барилга, “Болор” амралтын газар, Хөвсгөл аймаг дахь конторын барилга гэсэн жижиг объектуудыг хувьчилсан талаар ТӨБЗГ-ын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ мэдээлэв. Дээрх гурван барилгын нийт үнэ 1.2 орчим тэрбум төгрөг болжээ. Энэ тухай мэдээллийг тоймлон хүргэе.


ТӨБЗГ 376 сая төгрөгийн хөрөнгөтэй, тусгай хамгаалалтын газарт 17.1 га талбай бүхий  “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн харьяа “Болор” амралтыг 903 сая төгрөгөөр борлуулсан байна. Гурван жилийн өмнөөс тус газрыг хувьчлах УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэр гарч, нээлттэй дуудлага худалдааг дөрвөн удаа явуулсан ч иргэд, аж ахуйн нэгжээс нэг ч санал ирээгүй буюу оролцоогүй ажээ. Харин есдүгээр сарын 6-ны өдөр зарласан тав дахь дуудлага худалдаанд хоёр иргэн оролцож, Б.Тогтохбаяр 903 сая төгрөгөөр худалдан авчээ. Анх тус амралтыг хувьчлах үнийг нэг тэрбум 800 сая төгрөг гэж зарлаж байсан ч тав дахь удаагийн дуудлага худалдааны доод үнийг 50 хувь бууруулж, 900 сая төгрөг болгон худалдав.

Улаанбаатар хотоос 56 км-ын зайтай Тэрэлж дэх “Ар хүүш”-ийн аманд байрлах “Болор” амралт жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой. Зундаа нэг ээлждээ 200, өвөл 100 хүн хүлээн авах хүчин чадалтай газар ажээ. 

Тус газрын 2016 оны IV улирлын байдлаарх
санхүүгийн үзүүлэлтийг хүснэгтээр харуулбал

Мөрийн дугаар

Балансын зүйл

2016.12.31

/төгрөгөөр/

1

Нийт орлого

30,348,250.51

2

Нийт зардал

132,232,135.26

1.2.01

Үндсэн хөрөнгө

376,361,770.08

1.2.10

Эргэлтийн бус хөрөнгийн дүн

377,981,770.08

1.3

НИЙТ ХӨРӨНГИЙН ДҮН

378,139,832.41

2.1.1.13

Богино хугацаат өр төлбөрийн дүн

42,000.00

2.3.09.1

   Тайлангийн үеийн ашиг

-101,883,884.75

           

Хөрөнгийн бүртгэлийн хураангуйг харуулбал

   

Үндсэн хөрөнгө

Эхний үлдэгдэл

Үлдэгдэл өртөг

Тоо/ш

Өртөг

1

Барилга

157.34

535,189,893.26

333,150,059.06

2

Тавилга эд хогшил

909

152,165,196.33

35,418,176.31

3

Тээврийн хэрэгсэл

1

2,035,219.00

873,448.12

4

Цахилгаан тоног төхөөрөмж

23

23,117,781.27

3,582,446.68

5

Холбооны тоног төхөөрөмж

2

1,330,000.00

6

Бусад ерөнхий хэрэглээний үндсэн хөрөнгө

24

12,991,900.00

3,337,639.92

7

Хур/Элэгдэл – Тавилга эд хогшил

1

8

Компьютерийн программ хангамж

1

2,700,000.00

1,620,000.00

 

Нийт:

1,118.34

729,529,989.86

377,981,770.09

КОНТОРЫН БАРИЛГА 47 САЯ ХҮРЧЭЭ

2017 онд хийсэн хоёр дахь хувьчлал бол Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эзэмшиж байсан конторын барилга. ТӨБЗГ-аас өнгөрсөн долдугаар сарын 24-ний өдөр нээлттэй дуудлага худалдаа явуулж, 47 сая төгрөгөөр иргэн А.Золзаяа худалдаж авчээ. Дуудлага худалдаанд гурван иргэн оролцож, 26 сая 68 мянга 380 төгрөгөөс эхлэн үнэ хаялцсан байна. Тус барилгыг хувьчлах анхны шийдвэр 2015 онд гарчээ. Ингээд хоёр жилийн дараа нээлттэй дуудлага худалдаа зарлаж, ТӨБЗГ-аас үнэлсэн объектын үнийг 21 саяар өсгөж худалджээ. Объектын бодит хөрөнгө 26 сая төгрөгөөр нэрлэгджээ. 

‘ЗАМЧИН’ ЗОЧИД БУУДЛЫГ 225 САЯАР ХУДАЛДЖЭЭ 

“Архангай АЗЗА” компанийн өмч болох бетон суурьтай, зочид буудал, саун, зоогийн газрын зориулалтаар 2000 онд ашиглалтад оруулсан барилгыг 225 саяар хувьчилжээ. “Замчин” зочид буудлыг 2014 онд хувьчлах УИХ-ын тогтоол гарч, хуучнаар Төрийн өмчийн хороо гурван удаа дуудлага худалдаа зарласан ч мөн л тус объектыг худалдан авах санал ирээгүй аж. Ингээд өнгөрсөн долдугаар сард ТӨБЗГ-аас дөрөв дэх дуудлага худалдааг зарласан ба барилгын анхны үнэ болох 419 сая төгрөгийг 225 сая болгон бууруулж, хувьчилжээ.  Нээлттэй дуудлага худалдаанд хоёр оролцогч хүсэлт ирүүлж, доод үнэ болох 225 сая 495 мянга 616 төгрөгөөс эхэлж дуудан, иргэн Ш.Норовсамбуу 225 сая  895 мянга 616 төгрөгөөр худалдан авчээ. Тус барилгын үндсэн хөрөнгө нь 11.2 сая, эргэлтийн хөрөнгө нь 15 орчим сая төгрөг гэжээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж