Хятадын шинжлэх ухааны академийн Нингбо материалын технологи болон байгууламжийн судалгааны газрын Ван Ли Пинг, Шүэ Чүн Жи нарын судлаачдын баг хамтран бал чулуунаас элэгдлээс хамгаалах будаг гарган авчээ. Тэд энэ бүтээлийнхээ оюуны өмчийн эрхийг авсан аж. Тус бал чулууны “Хамгаалагч бүрхүүл” нь ган төмөр материал болон хувцсыг орчны нөлөө, өндөр чийгшил, хэт халалтад элэгдэхээс хамгаалах зорилготой юм.
Элэгдэл нь далай болон далайн эргийн барилга, байгууламж, тоног төхөөрөмжид үүсэхдээ хурдан, аюулгүй байдал, ашиглалтын хугацаанд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг. Тэр тусмаа халуун орон, далайн бүс нутаг дахь дэд бүтцийн тоног төхөөрөмж, барилга, байгууламжид элэгдэл нь ноцтой аюул учруулдаг. Энэ нь цаашлаад Хятадын бүтээн байгуулалтын тогтвортой хөгжилд хүртэл нөлөөлж байгаа аж. Зөвхөн 2014 он гэхэд БНХАУ-д зэвэрч, элэгдсэн нийт бүтээгдэхүүний өртөг 2.1 их наяд юаньд хүрсэн нь тухайн жилийнхээ ДНБ-ий 3.34 хувийг эзэлжээ.
Ван Ли Пингний хэлснээр бал чулуу нь одоогийн байдлаар байгаль дээрх хамгийн нимгэн хоёр хэмжээст нано материал төдийгүй тусгаарлах болон хамгаалахдаа маш сайн гэнэ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ