“Төрийн үйлчилгээг сайжруулахад иргэдийн төр, иргэдийн бүтээлч оролцоо” уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

“Төрийн үйлчилгээг сайжруулахад иргэдийн төр, иргэдийн бүтээлч оролцоо” уулзалт боллоо

Баяртай Ленин. Анх бүтээгдсэнээсээ хойш 58 намрыг үдсэн Ленины баримал энэ жил алга болно.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Ардчиллын боловсрол төв (ДЕМО) хамтран “Төрийн үйлчилгээг сайжруулахад төр, иргэдийн бүтээлч оролцоо” сэдэвт уулзалт энэ сарын 26-ны өдөр Төрийн ордонд боллоо.

Энэхүү уулзалтад олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн засаг захиргаа, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын 100 гаруй төлөөлөл оролцсон юм.

Уулзалтыг нээж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Төрийн үйлчилгээнд иргэдийн үнэлгээний картын системийг нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэсэн зорилтын хүрээнд манай Засгийн газар төрийн үйлчилгээг иргэдээр үнэлүүлдэг шинэ тогтолцоог бий болгохоор ажиллаж байна. Мөн Төрийн үйлчилгээг иргэддээ илүү ил тод, хариуцлагатай, түргэн шуурхай хүргэх шинэтгэлийг хурдасгах, төр, иргэний нийгмийн байгууллага болон хөгжлийн түншүүдийн харилцан сургалтыг дэмжиж ажиллахад Засгийн газар анхаарч ажиллана” гэлээ.

Уг уулзалт нь Дэлхийн банкны санхүүжилтээр 10 аймагт хэрэгжиж буй дэд төслүүдийн үйл ажиллагааны үр дүнг сонсож, цаашид төрийн үйлчилгээг сайжруулахад авах шаардлагатай арга хэмжээ, чиглэлүүдээ тодорхойлох ач холбогдолтой болох юм.

Монгол Улс Нээлттэй Засгийн Түншлэлийн гишүүн бөгөөд төрийн үйлчилгээнд Мобайл аппликейшнээр дамжуулан иргэд санал, гомдол, хүсэлтээ илэрхийлэх, төрөөс хариу үйлдэл өгөх, мөн Боловсрол, эрүүл мэндийн салбарт төрийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн зорилтуудын дагуу хоёр дахь үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж байна.

Энэ үеэр “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд гурван аймагт хэрэгжсэн төслүүдийн үр дүн, боловсрол, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн Нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийн туршлага, төрийн үйлчилгээг сайжруулахад иргэдийн хяналт, оролцоог дэмжих арга замууд гэсэн гурван сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэн ярилцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж