Facebook-ийг хаана хэмээн анхааруулав

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

Facebook-ийг хаана хэмээн анхааруулав

Америкийн генерал Жон Аллен 2013 оны эхээр НАТО-гийн хүчний нэгдлийн командлагч болно гэж лхагва гаригт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панеттагийн мэдээллээс үндэслэн Франс Пресс агентлаг даижуулав.

ОХУ-ын нутаг үйл ажиллагаа явуулж байгаа Facebook болон бусад олон нийтийн сүлжээ компаниуд орос иргэдийн мэдээллийг ОХУ-ын хууль тогтоомжид заасны дагуу цэгцэлж, хадгалах үүрэгтэй, энэ үүргээ зөрчвөл үйл ажиллагааг нь хаах болно хэмээн ОХУ-ын Мэргэжлийн хяналтын байгууллагын тэргүүн Александр Жаров Мягмар /2017.09.26/ гаригт сэтгүүлчдэд мэдээллээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагын энэ байр суурийг Харилцаа, холбооны яам, мөн Ерөнхийлөгч Владимир Путин дэмжиж байгаа юм. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Facebook компани ОХУ-ын нутаг дэвсгэрт ажиллахдаа Оросын хууль тогтоомжийг мөрдөх ёстой” гэсэн бол Харилцаа, холбооны сайд Николай Никифоров “хэрвээ Facebook компани хуулийн заалтуудыг мөрдөхгүй бол хаагдах нь зайлшгүй” хэмээн мэдэгдсэн юм.

Иргэдийн хувийн мэдээллийн тухай хуулийг ОХУ 2015 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөж байна. Уг хуулиар зөрчил гаргасан цахим мэдээллийн хэрэгсэлд шүүхийн шийдвэрийг үндэслэн Мэргэжлийн хяналтын байгууллага тусгай бүртгэлд оруулах бөгөөд зөрчлөө арилгахаас татгалзсан тохиолдолд орох эрхийг нь хаах юм. Энэ заалт дотоодын болон гадаадын компанийн аль алинд хамаатай.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш ОХУ-ын зүгээс Facebook болон Twitter компани руу хандан ОХУ дахь хэрэглэгчдийн мэдээллийг хадгалж байгаа эсэх талаар асуулга тавин харилцаж байгаа хэмээн Александр Жаров онцолсон. Хэлэлцээ үргэлжилсээр байгаа гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж