Нижегородын компани Хятадад мөхөөлдөс нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

Нижегородын компани Хятадад мөхөөлдөс нийлүүлнэ

Хамгийн баян 100 немцийн хөрөнгө сүүлийн жилд дунджаар дөрвөн хувиар өсчээ.

Хөлдөөсөн хүнсний томоохон үйлдвэрлэгч Нижегород хотын “Поспел” БНХАУ руу мөхөөлдөс нийлүүлэх гэрээг эцэслэн байгуулсан тухай Нижегород хотын Захирагчийн албанаас мэдээллээ. Гэрээ ёсоор компани 100 сая рублийн мөхөөлдөс Хятадын зах зээлд нийлүүлнэ.

Гэрээг зурахаар ирсэн Хятадын төлөөлөгчид есдүгээр сарын 26-ны өдөр “Поспел” компанийн үйлдвэрт зочилжээ.

“Поспел” компанийнхан өнгөрсөн зургадугаар сард Хятадад зохион байгуулсан ОХУ-БНХАУ-ын хамтарсан үзэсгэлэн худалдаанд оролцсон юм. Энэ үеэр хятад түншүүд нь оросын пломбир төрлийн мөхөөлдсийг ихээхэн сонирхож байжээ.

“Бидэнд хүчин чадал бий. Тиймээс зах зээлээ тэлэх сонирхол байна. Энэ удаад Хятадын зах зээлд гарах гэж байна” хэмээн “Поспел” компанийн дэд захирал Андрей Мартынов хэлжээ.

Хятадын хэрэглэгчид пломбир мөхөөлдөснөөс сүү илүүтэй амтагддагт дуртай байдаг учраас Хятадад өөрийн байр сууриа эзэлж чадна хэмээн гэрээг зурахаар ирсэн төлөөлөгчид ярьжээ. Хятадын тал Нижегородын мөхөөлдөснөөс гадна гурил, зөгийн бал, зөөлөн чихрийг ч бас сонирхож байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж