Шинэ томилгооны эзэн Ж.Болормаа гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

Шинэ томилгооны эзэн Ж.Болормаа гэж хэн бэ?

Хамгийн баян 100 немцийн хөрөнгө сүүлийн жилд дунджаар дөрвөн хувиар өсчээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас өчигдөр /2017.09.28/ Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Жанчивдоржийн Болормааг томилох шийдвэр гаргасан юм.

Ж.Болормаа нь Боловсрол судлалын шинжлэх ухааны магистр зэрэгтэй, улсад 29 жил ажиллахдаа төрийн албанд 20 жил нь ажиллажээ. Тэрбээр энэ албанд томилогдохоосоо өмнө Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан.  

Дорнод аймгийн уугуул. Улсын багшийн дээд сургуулийг физик, математикийн багш мэргэжлээр төгссөн. Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтэд Төрийн удирдлагын менежер суралцсан. 2003 онд Монгол Улсын боловсролын их сургуульд Боловсрол судлалын шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Сануулахад, Засгийн газар өнгөрсөн долдугаар сард Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг ажлаас нь чөлөөлсөн ба өнөөдрийг хүртэл дээрх яам Төрийн нарийн бичгийн даргагүй байсан юм.

Жанчивдоржийн Болормаа
 


 

Мэргэшлийн бэлтгэл

1. 2005-2006 онд БНХАУ-ын Хөх хотын багшийн сургуульд

2. 2008-2009 онд БНХАУ-ын Зүүн хойд багшийн их сургуульд удирдах ажилтны курс

3. 2009-2010 онд БНСУ-д мэргэжил дээшлүүлэх курс

Эрхэлж байсан ажил, албан тушаал

1. 1986-1995 онд Дорнод аймгийн 1-р арван жилийн сургуулийн Физик математикийн багш

2. 1995-1996 онд МАН-ын удирдах төв аппаратийн Улс төрийн ажилтан

3. 1996-1997 онд УИХ дахь МАН бүлгийн Боловсролын асуудал хариуцсан референт

4. 1997-2000 онд УИХ-ын хурлын гишүүний орон тооны ажилтан

5. 1997-2000 онд НАМЭХ-ны Гүйцэтгэх захирал

6. 2000-2012 онд Нийслэлийн боловсролын газрын дэд дарга

7. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирлаар ажиллаж байсан.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж