МАН-ын бүлэг маргааш /2017.09.28/ 11.00 цагт хуралдахаар зар тараажээ.
Бага хурлаас У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр тодруулсан ба У.Хүрэлсүхийн хувьд Засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй, 13 яамтай хэвээр байна. Гэхдээ мэргэжлийн хүмүүсийг томилно гэсэн байр суурь илэрхийлсэн. Тиймээс УИХ дахь бүлэг томилгоотой холбоотой асуудал хэлэлцэнэ гэсэн таамаглал байна.
УИХ-ын ээлжит чуулган ирэх долоо хоногийн даваа гаригт нээлтээ хийнэ. Намрын чуулганаас урьтаж Засгийн газрын томилгоог шийдэх нь МАН-ын ойрын зорилт. Тэр утгаараа маргааш бүлгийн хурал зарлажээ.
Т.НОМИН