Хиросима хот Йоко Оног урлагт оруулсан хувь нэмрийнх нь төлөө шагнав гэж e-flux интернэт сонинд өгүүлсэн байна. Мөн тэр эмэгтэйн энх тайвны төлөө оруулсан хувь нэмрийг онцолсон байна.
Хиросима хотын Орчин үеийн урлагийн музейн хэвлэлийн мэдээнд Оно нь чиг хандлагыг тодорхойлох урлагийг санаачлагч байснаас гадна зураачаас илүүтэйгээр амжилтыг хөгжим, найруулагч, зохиолч гэдгээрээ авсан гэж өгүүлжээ. Йоко Онод шагнал игардуулах ёслол 2011 оны долдугаар сард болох юм.
Хиросима хотын гурван жилд нэг удаа гардуулдаг шагналыг өмнө нь зураач Роберт Раушенберг ба архитекторч Даниэль Либескинд, мөн загвар бүтээгч Иссей Мияке нар авч байжээ.
Йоко Оно Токио хотноо төрөөд 20 настайдаа Нью-Йоркт очин амьдарч байна. Тэрээр урлагт 1960-аад оноос хүчин зүтгэсэн ба 2009 онд Венецианын “Алтан арслан” шагналыг урлагийн зүтгэлээрээ хүртэж байв.
Ш.САМБУУ