Үндэсний урлагийн их театрын бүжигчид БНХАУ-ын Хөх хотод болж буй Олон улсын мэргэжлийн бүжигчдийн уралдаанаас алтан медаль хүртжээ.
Хөх хотод “Монгол, Хятадын экспо”-г есдүгээр сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм. Тус театрын 150 гаруй уран бүтээлч үзэсгэлэнгийн үеэр болж буй Олон улсын мэргэжлийн бүжигчдийн уралдаанд оролцохоор Хөх хотыг зорьжээ.
Хөх хотод болж байгаа экспод Ардын жүжигчин Д.Самбуу, Гавьяат жүжигчин Н.Амгалан, С.Цогтсайхан, дуучин Д.Амаржаргал, Ц.Түмэнжаргал, Д.Наранхүү нарын дуучид, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгынхан болон Үндэсний хөгжмийн их найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.
А.Сүрэн