Машиныг нь орхиж, хүмүүсийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

Машиныг нь орхиж, хүмүүсийг аварчээ

УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболдтой ярилцлаа.

Багануур дүүргийн тавдугаар хорооны  нутагт  өчигдөр  /2017.09.27/ нэг гэр бүлийн хүмүүс  Хэрлэн голд машинтайгаа урсах шахжээ. 

                                                                                                        

Багануур дүүргийн нутаг “Улаан-Эрэг” гэдэг газарт  Хэрлэн голын усанд дөрвөн  зорчигч бүхий   суудлын автомашин суусан тухай дуудлагыг өчигдөр үдшийн 18:20 цагт өгчээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн долоон  алба хаагч,  нэг автомашинтай ажилласан байна.
Аврагч нар иргэн Ч /32 настай, эрэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/, Х /9 настай, эмэгтэй/, Х /9 настай, эмэгтэй/ нарыг аюулгүй газарт  гаргажээ. Харин  автомашиныг нь татан гаргах боломжгүй тул орхисон байна. Иргэд цаг, зам товчлох зэргээр автомашинтай гол ус гаталж эрсдэлд өртөх тохиолдол гарсаар байна. Иймд иргэд гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүр, гарамаар зорчиж аюулгүй байдлаа хангахыг НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүлж байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж