Ажлаа тасалсан депутатын цалинг хасна

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

Ажлаа тасалсан депутатын цалинг хасна

Ажлаа тасалсан депутатын цалинг хасна

Приморийн хязгаарын хууль тогтоогчид нэгэн чухал шийдвэрийг Мягмар гаригт /2017.09.26/ гаргалаа. Уг шийдвэрээр орон нутгийн эрх барих дээд байгууллага болох Хууль тогтоох зөвлөлийн депутатууд хүндэтгэх шалтгаангүйгээр ажлаа тасалж, хуралдаа суугаагүй бол цалингаас нь хасах торгууль ногдуулах аж. Приморийн хязгаарын Хууль тогтоох зөвлөлийн гишүүдийн эрх, үүргийн тухай хуульд оруулж байгаа өөрчлөлтөөр хуралдаанаа хүндэтгэх шалтгаангүйгээр таслах тоолонд цалингийнх нь зургааны нэгтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулахаар болжээ. 

Депутатууд хуулийн өөрчлөлтийг гурав дахь хэлэлцүүлгээр баталжээ.

“Хэрвээ депутат ажлаа тасалбал санхүүгийн хувьд хохирол хүлээх болно. Приморийн хязгаарын бусад иргэнтэй харьцуулбал депутатууд харьцангуй өндөр цалинтай. Ажлаа таслах тоолонд цалингийнх нь зургааны нэг хасагдана гэсэн үг. Миний бодлоор энэ шийтгэл тун үндэслэлтэй” хэмээн Хурлын дэг, депутатын ёс зүй хариуцсан хорооны дарга Дмитрий Новиков ярьжээ.

Албан томилолт, хууль ёсны амралт, ажлаа түр хугацаагаар гүйцэтгэх чадваргүй болох, давагдашгүй хүчин зүйл тохиолдсон бол хүндэтгэх шалтгаанд тооцогдох аж.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж