Сологами гэрлэлт: Итали эмэгтэй өөртэйгээ гэрлэв

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

Сологами гэрлэлт: Итали эмэгтэй өөртэйгээ гэрлэв

Бернардо Бертолуччи кинематографийн хөгжилд оруулсан хувь нэмрийнхээ төлөө Европын кино академийн (EFA) хүндэт шагналаар шагнагдах болсон тухай акхадемийн сайтад өгүүлсэн байна.

Италийн нэгэн эмэгтэй өөртэйгээ гэрлэжээ. Хуримын ёслолд гэрчүүдээс гадна ах дүү, хамаатан садан ирж, тэр бүү хэл гурван давхар бялуу гэхчлэн сүйт залуугаас бусад бүх зүйл байсан гэнэ.

‘Хүн юуны түрүүнд өөрөө өөрийгөө хамгаас илүү хайрлах ёстой гэж би боддог. Би дэргэдээ хунтайжгүй ч үлгэрийн мэт сайхан амьдарч чадна” хэмээн 40 настай, фитнессийн дасгалжуулагч, сүйт бүсгүй Лаура Меси ярьсан байна.

Сүүлийн үед дэлхий даяар Меси шиг өөрөө өөртэйгээ гэрлэх хандлага буюу сологами гэрлэлт дэлгэрч байгаа гэнэ.

Лаура  өөртэйгөө гэрлэх санааг хоёр жилийн өмнө бодож олжээ. Тэр үед Лаура 12 жил хамт ханилсан нөхрөөсөө салаад удаагүй байв.

Сүйт бүсгүй Италийн  Република сонинд өгсөн ярилцлагадаа ‘Би тэр үед найзууддаа хэрвээ би 40 насны төрсөн өдрөөсөө өмнө хүнтэй гэрлэхгүй бол өөрөө өөртэйгээ сууна гэж хэлсэн” гэжээ.

Лаура Меси хэзээ нэгэн өдөр ирээдүйгээ хамт төлөвлөх эр хүнтэй учирсан ч байлаа гэсэн эр хүнээс хараат болж чадахгүй гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.

Лаура Меси бол өөртэйгээ гэрлэсэн анхны итали эмэгтэй болж байгаа юм байна. Өнгөрсөн тавдугаар сард Италийн Неапольд мөн Нелло Руггиеро гэгч эр өөртэйгээ гэрлэсэн ажээ.

Японд 2014 оноос эхлэн аялал жуулчлалын агентлагууд ганц бие эмэгтэйчүүдэд хуримын ёслолын үйлчилгээ үзүүлдэг болжээ. Өөртэйгээ гэрлэх үзэгдэл бүр 1993 оноос гарч эхэлсэн бөгөөд “Sex and the City”, “Glee” зэрэг номонд энэ тухай бичсэн байдаг.

Түүнчлэн АНУ болон Канадад өөртэйгээ гэрлэгчдэд гэрлэх ёслолын үйлчилгээ үзүүлдэг компаниуд олон байдаг гэнэ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж