Хойд Солонгосын удирдлагад цэвэрлэгээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.22-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын удирдлагад цэвэрлэгээ хийжээ

Хойд Солонгосын удирдлагад 200 орчим хүнийг хамруулсан өргөн цар хүрээтэй цэвэрлэгээ хийсэн тухай Өмнөд Солонгосын "Чосон Ильбо" сонин мэдээлэв. Кимийн бага хүүд зам засахын тулд дээрх цэввэрлэгээг хийсэн гэж сэтгүүлчид үзэж байна.

Харгислалд өртсөн дарга нарын дунд Батлан хамгаалахын улсын хорооны орлогч дарга О Кук Рель ба Сайд нарын зөвлөлийн дарга Чан Сон Тхэк оржээ. Чан Сон Тхэк нь Кмийн дүү эмэгтэйн нөхөр юм. Сонины мэдээгээр эдгээр хүмүүсийн заримыг буудан цаазалсан ажээ. Бусад нь баригдан хоригдож байна.

Харгислалыг өнгөрсөн оны сүүлчээр явуулсан ба хэрэгт холбогдсон гэх хүмүүсийн гэрт ирэн нэгжлэг хийгээд гадаад валютыг илрүүлсэн гэх аргаар тэднийг хэлмэгдүүлж байгаа гэнэ. Тусгай албаны заавраар нь 50 мянга хүртэл доллар илэрсэн хүнийг шууд л эх орноосоо урвагч гэж яллаж байгаа ажээ.

О Кук Рель ба Чан Сон Тхэк нар Кимийг өвчтэй байхад Хойд Солонгосыг удирдаж байсан юм. Одоо тэдний хаа байгаа нь тодорхойгүй байна.

Ким Чон Ын одоо Хойд Солонгосын Улсыг аюулаас хамгаалах албыг толгойлж байгаа ба эцгийн бие нь муу дсан учир удалгүй улсыг толгойлох болж байгаа сурагтай.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж