“Namubarak” нэрээр тоглодог Т.Намбаржин аваргын төлөө өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

“Namubarak” нэрээр тоглодог Т.Намбаржин аваргын төлөө өрсөлдлөө

Азийн оюутны аварга шалгаруулах таэквондогийн гуравдугаар тэмцээн Малайзын Саба мужийн нийслэл Кота Кинабалу хотноо өнөөдөр эхэлж байна.

“Ашгабат-2017” танхимын болон тулааны спортын V наадам өчигдөр /2017.09.27/ өндөрлөлөө.

Энэ жилээс тус наадамд цахим спортын төрлийн тэмцээнийг шинээр нэмж, туршилтын шугамаар зохион байгуулсан. Үүнд “Dota 2”, “Hearthstone”, “Starcraft II” зэрэг тоглоомууд багтжээ.

Наадмын сүүлийн өдрүүдэд явагдсан “Hearthstone” тоглоомын төрөлд “Namubarak” нэрээр тоглодог Т.Намбаржин хүү аваргын төлөө өрсөлдөж, мөнгөн медалийн эзэн боллоо.

“Цахим спортын төрлийг зохиохоор товлосноос хойш тав хоногийн дараа долоон ивээн тэтгэгчтэй болсон. Иймээс цаашдаа илүү өргөжүүлэх сонирхолтой байгаа” гэдгээ Иорданы олимпийн хорооны нарийн бичгийн дарга Нассер Мажали хэлжээ.

Уг наадмаас манай улсын тамирчид 5 алт, 10 хүрэл, 15 мөнгөн медалийг цуглуулаад байна.

 

Г.Түшиг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж