Рекс Тиллерсон Хятадад айлчилна

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

Рекс Тиллерсон Хятадад айлчилна

Хувьцаа эзэмшигч 1200 гаруй хүнийг хохироосон гэх “Анод” банкны удирдлагуудад холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийг шүүхэд шилжүүлсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон энэ долоо хоногийн сүүлээр Хятадад айлчилж, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр болон гадаад худалдааны асуудлаар яриа хэлэлцээ хийх гэнэ. Рекс Тиллерсоны айлчлал пүрэв гаригт эхэлж, бямба гаригт дуусах бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын тус улсад хийх айлчлалын бэлтгэл болох юм байна.

Рекс Тиллерсоны айлчлал АНУ болон Хойд Солонгосын харилцаа хурцдаж, Пхеньян алсын тусгалт пуужингаа улам боловсронгуй болгож, холбоотон гүрнүүдэд аюул заналхийлж буй үед болох гэж буй нь онцлог юм.Бээжингийн их сургуулийн Гадаад харилцааны сургуулийн профессор Су Хаогийн хэлснээр Солонгосын хойгт үүсээд буй нөхцөл байдал Рекс Тиллерсоны яриа хэлэлцээний тэргүүлэх сэдэв байх гэнэ.  

“Өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр орны ерөнхийлөгч нар уулзсан цагаас хойш нөхцөл байдал тун их өөрчлөгдөж, дайн дэгдэх эрсдэл улам нэмэгдсэн. Хятад, АНУ хамтдаа Солонгосын хойгийн асуудалд хүч хэрэглэх эсвэл тайван замаар шийдэхэд дорвитой арга хэмжээ авах ёстой.“ хэмээн тэрбээр ярьсан байна.

Рекс Тиллерсоны Хятад дахь айлчлалын үеэр АНУ-ын Худалдааны сайд Уилбур Росс дагалдан явах юм байна. Уилбур Росс АНУ-ын компаниудад Хятад хоёр нүүр гаргаж байна гэж үзэж, тэдэнд шударга хандах баталгаа гаргаж өгөх хэрэгтэй гэсэн билээ.

АНУ-ын ерөнхийлөнч Д.Трамп Хятадыг Хойд Солонгосын худалдааны гол түнш хэвээр байгаад буруутгаснаас болж хоёр орны харилцаанд зөрчил үүссэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж