
"Би Энэтхэг, Хятадтай өрсөлдөөн зөрөлдөөнтэй байж болно. Харин Германтай бол хэзээ ч үгүй гэдгээ хүндэт Филипп Ришет (Эльзас мужийн тэргүүн) танд хэлье. Үүнийг танай Германд байгаадаа ч хэлж байгаа юм биш” хэмээн Саркози хэлсэн нь танхимд цугларагсад инээлдэж шүгэлдсэн байна.
Ер нь бол Эльзас муж хоёр орны сөргөлдөөнийг урт хугацаанд гаргаж байсан ба 1871 оны дайны дараа Эльзас ба Лотаринг Германд очсон байлаа. Дэлхийн I дайны дараа л Франц тэр нутгийг авсан. Дахиад алдаад байснаа дэлхийн II дайны дараа Франц дахин тэднийг авчээ.
Ш.САМБУУ