"Cанал асуулгын төсвийг энэ жил батлах нь зөв"

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

"Cанал асуулгын төсвийг энэ жил батлах нь зөв"

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр хүүхдийн мөнгө олгох 13 банктай хамтран ажиллах гэрээ байгуулан, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ш.Энхбаатараас дараах асуултад хариулт авлаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх ард нийтийн санал асуулгыг энэ намар нөхөн сонгуультай хамт явуулах талаар Ажлын хэсгээс мэдэгдэж байсан. Хууль эрх зүйн болон цаг хугацааны хувьд боломж байсан уу?

-Сонгуулийн тухай хуульд зааснаар нөхөн сонгууль нь жил бүрийн аравдугаар сарын эхний ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явагдах ёстой. Гэхдээ намрын нөхөн сонгууль нь хуульд заасны дагуу ирэх долоо хоногийн ням гариг буюу аравдугаар сарын 1-ний өдөр явагдана.

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол сонгуулийн санал авах өдрөөс 21-ээс доошгүй хоногийн өмнө товлон зарлана гэж заасан. Санал асуулгын товыг УИХ-аас зарладаг. Гэхдээ орон нутгийн нөхөн сонгуультай хамтатган ард нийтийн санал асуулгыг явуулахаар товлон зарлаагүй учраас цаг хугацааны хувьд боломжгүй болсон.

-Ард нийтийн санал асуулгыг явуулах бол хэзээ тохиромжтой вэ?

-Ард нийтийн санал асуулгыг нөхөн сонгуультай хамтатган явуулахаар УИХ-аас товлон зарлах тохиолдолд ирэх оны зургадугаар сарын сүүлийн ням гаригт явуулах боломж байгаа.

-Нөхөн сонгуультай холбоотой тодруулах зүйл байна. Нөхөн сонгууль тогтмол болж байдаг зүйл үү?

-Сонгуулийн тухай хуульд зааснаар нөхөн сонгуулийг жилд хоёр удаа зохион байгуулахаар заасан юм. Тодруулбал, зургаа, аравдугаар сард зохион байгуулахаар хуульчилсан.

-Ард нийтийн санал асуулгын төсөв тооцоо гарсан уу?

-Хэрвээ ирэх онд Ард нийтийн санал асуулга явуулахаар бол зардлыг УИХ-аас 2018 оны төсөвт тусгаж, батлах шаардлагатай болно.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Сонгуулийн ерөнхий хороо саналаа өгсөн үү?

-Өгсөн. Сонгуулийн Ерөнхий Хорооны 2017 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 310 тоот албан бичгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт саналаа хүргүүлсэн. Мөн өмнөх УИХ-ын үед ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх саналаа хүргүүлж байсан.

Г.ХОРОЛ
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж