Алба хаагчдынхаа гэр бүлийн төлөөллийг хүлээн авч, уулзав

Хуучирсан мэдээ: 2017.09.27-нд нийтлэгдсэн

Алба хаагчдынхаа гэр бүлийн төлөөллийг хүлээн авч, уулзав

Налайх дүүргийн ХААН банкны салбарт өнгөрсөн хоёрдугаар сарын 3-нд “Сурвалжлагч байна” хэмээн нэвтэрч, улмаар галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн А.Бат-Ялалт гэгчийг шүүх хурлын тов удахгүй гарах нь.

Төр түмнийхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа цагдаагийн алба хаагчдын ар гэрийн амьдралыг тэдний хань ижил, үр хүүхэд нь авч явдаг билээ. Тэдний төлөөлөл болох тус албаны харъяа 14 газар, хэлтэс, тасгийн 43 алба хаагчийн ар гэрийнхнийг Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул болон даргын зөвлөлийн гишүүд, сэтгэл зүйч, ахлах нягтлан бодогч нар өчигдөр хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул хэлэхдээ “Тус албаны харъяа газар, хэлтсийн дарга нар өмнө нь алба хаагчдынхаа гэр бүлийнхэнтэй биечлэн уулзаж тэдний санал хүсэлтийг хүлээн авч, уулзалт зохион байгуулсан. Түүнээс гарсан санал хүсэлтүүдийг нэгтгэн авч тэдний төлөөлөл болгон та бүхэнтэй уузлаж байна. Бид алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл бололцоог бүрдүүлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор олон төрлийн ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал: Алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр 390 алба хаагчдыг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж дүгнэлтийг гаргуулан, хөдөлгөөн зохицуулан гудамж замд үүрэг гүйцэтгэдэг 33 алба хаагчдын уушигны үйл ажиллагаанд тандалт судалгаа хийх ажлыг зохион байгуулсан. Мөн “Мөнхийн цагаан жим” ХХК-аас 3000 ширхэг маскийг авч үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад тараан өгсөн. Түүнчлэн харъяа хэлтэс, тасгийн алба хаагчид, тэдний ар гэрийхэнд нийт 6 удаагийн 5 сая орчим төгрөгийн хандив тусламж үзүүлсэн байна.

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг өсгөн нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудалд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, биеийн тамир, спорт, урлаг, уран сайхан гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх , алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, албаны үйл ажиллагааг сурталчлан таниулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, албанд итгэх итгэл урам зоригийг сэргээх зорилгоор “Чадварлаг хамт олон-2017” цогцолбор тэмцээнийг зохион байгуулах зэрэг ажил, арга хэмжээг зохион байгуулсан байна.” хэмээгээд цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн болон хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа.

Түүнчлэн даргын зөвлөлийн гишүүд алба хаагчдын ар гэрийнхнээс нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын цагийг багасгах, эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж болох эсэх талаар гаргасан санал хүсэлт, асуултад дэлгэрэнгүй хариултуудыг өглөө.

Алба хаагчдын гэр бүлийн зүгээс “Залуу алба хаагчдыг гэр бүлийн гишүүдтэй нь сэтгэл зүйн тэнхимийн бус сургалтуудад хамруулах, гэр бүлийн өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулах, ажлын цагийг багасгах зэрэг арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай байна” зэрэг саналуудыг гаргаж байлаа.

Уулзалтын төгсгөлд тус албаны дарга “Албаны үйл ажиллагаа болон алба хаагчидтай холбоотой санал хүсэлтийг ямар ч тохиолдолд хүлээн авна, бидний үүд хаалга та бүхэнд үргэлжлэл нээлттэй байх болно. Өнөөдрийн уулзалтын үр дүнд та бүхнээс ирүүлсэн санал хүсэлтийг бид цаашид анхаарч ажиллана, хүрэлцэн ирсэн бүхэнд баярлалаа” гэж хэллээ.

Эх сурвалж: ЗЦА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж