Төв аймгийн “Заамар сумын нутаг Улаан Уул гэх газарт 25 настай эрэгтэй Ж нь ковшийн дугуйнд дайрагдан хөл, гар нь хугарч гэмтжээ. Түүнийг Улаанбаатар хотын эмнэлэг рүү хүргэх замд нас барсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ажээ. Мөн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, “Улаанбаатар зочид буудлын урдах цэцэрлэгт гар утас дээрэмдсэн хүмүүс “Саппоро”-гийн автобусны буудал дээр байна” гэсэн мэдээллийг шалгажээ. Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд суух 22 настай эрэгтэй М-ийн “LG-6200”, “Samsung Trend” гар утсыг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд суух 40 настай, Сонгинохайрхан дүүргийн 16-р хороонд суух 34 настай А, Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд суух 46 настай М нар согтуурсан үедээ айлган сүрдүүлж бүлэглэн дээрэмдсэнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Б.БАТ