
Цаг уурчдын мэдээгээр ойрын хэд хоногтоо үерийг гаргасан бороо татрахгүй гэнэ. Энэ нь дахиад л усанд автсан нутгийн усны төвшинг нэмэгдүүлж байна. Аврах ажиллагаанд ч хүндрэл үүсэх юм. Түүхэндээ томд орно гэх Бразилийн үер энэ сарын дундуур эхэлсэн юм. Үерийн үр дагаврыг арилгахад наад зах нь 1,2 тэрбум ам.доллар шаардлагатай болжээ.
Бразили, Австрали, Филиппинд болж буй дараалсан үерүүдийг Номхон далайн “Нялх хүүхэд” гэх Ла-Нинья урсгалтай холбоотой хэмээн үзэж байгаа юм.
Ш.Самбуу